Түүх гэж хүнийамьдрал, нийгмийн үйл явцыг цаг хугацаа, орчинтой нь уялдуулан задлан шинжилж, үр дагавар, нөхцөл, харилцаа холбоо зэргийг нь сийрүүлэн бичсэн бичиг баримтуудыг хэлнэ. Илүү өргөн утгаараа тэрхүү "үйл явц" гэж ойлгож болно. Бас хүний амьдралаас гадна ямар нэгэн үзэгдэл,зүйлсд ч гэсэн хэрэглэгдэх тохиолдол байдаг.
Хүн төрөлхтний түүхийг анх системчлэн бичсэн хүмүүс нь Эртний ГрекийнПлутархи, Хань улсын түүхч Сы Ма Цянь нар болно. Плутархи нь эртний Грекийн улс төр, нийгэм, дипломат, дайн байлдааны түүхийг тухайн үеийн бага Азид байсан АссирийнЭзэнт гүрэн болон Грекий...